Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадорж өнөөдөр Глобаль сангийн Монгол улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадорж, эдийн засгийн хүнд үед Глобаль Сангаас 15 жилийн турш тасралтгүй дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд засгийн газар сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид авах хариу арга хэмжээг эрчимжүүлнэ гэдгээ онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Глобаль сангийн Монгол улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хэлсэн үгэндээ Глобаль сангийн төслүүд Монгол Улсад үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглээд цаашид 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хангах Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэг чухал үүрэгтэй болохыг уламжлав.