Халтиргаа гулгаа ихтэй байгаагаас сүүлийн үед хөл, гар нь хугарч мултарсан гэмтэлтэй иргэд БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хандан эмчлүүлж байна. Тус тасгийн хамт олон 2014 оноос хойш ялангуяа доод мөчдийн хугарлыг эмчлэхдээ УБ хотод хийгддэг мэс заслын дэвшилтэд аргуудыг орон нутагтаа нэвтрүүлэх зорилт тавьж ажилласан байна.
Хагалгааны дараа өвчтөнүүд 2 дахь хоногоосоо хөл дээрээ гишгэж 10 дахь хоногт шарх нь бүрэн эдгэрч 2 хөлөөрөө эмнэлэгээс гарчээ. 3 сар гаруй шохой гипстэй хэвтэж байж хагас дутуу хөл дээрээ босдог, хэвтрийн улмаас арьсны холголт цооролт үүсэх зэрэг хүндрэлээс сэргийлж энэ төрлийн хагалгааг цаашид орон нутагтаа бие даан хийхээр зорьж байна.
БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн хамт олон цаашид энэ оны 03-р сарын эхээр "Өвдөгний үе солих" мэс засал хийхээр төлөвлөж байна.







