
Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны 11дүгээр сарын 06-ны өдөр хийж эхлэснээс хойш 3сарын дараа буюу 2019 оны 2дугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээгхийлээ.
НААГ нь БНСУ-ын RF Medical төвтэйхамтарсан сургалтыг 2018 онд НААГ-т 2 удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус тус сургалаа.
“Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны 2 дугаар сарын12-14-ны өдрүүдэд НААГ-т зохион байгуулж, БНСУ-ын RF Medical төвийндэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, Кореа фарм ХХК-ы захирал Б.Бурмаа, Гоодаль эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллаа. Сургалтанд НААГ, ЭХЭМҮТ, НХАГ,Unimed, Орхон аймгийн Медипасзэрэг эмнэлгүүдээс 15 эмч оролцлоо.
.jpg)
2 орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг 7 үйлчлүүлэгчдэд амжилттай хийлээ. Уг эмчилгээнд НААГ-ын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа,Б.Хишигдаваа,мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа,туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар,БНСУ-ын RF Medical төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцлоо. Цаашид энэхүү эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.