Менингококкт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж байна.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, нярайн эмч нарт менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шатлал харгалзахгүйгээр хүүхдийг тусгаарлан эмчилээг яаралтай эхлүүлэн халдвартын эмч нараас зөвлөгөө авч ажиллахыг онцгой анхаарууллаа.
.jpg)








