Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтуулан зайн сургалт боллоо


“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 28-нд дэлхийн улс орнууд тэмдэглэдэг. 

ЗӨСҮТ 2010 оноос эхлэн жил бүр энэ өдрийг угтсан сарын ажил зохион байгуулж сүүлийн жилүүдэд галзуугийн сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулж, халдварт өртсөн хүний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөнөөр явуулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт ЭМХТ-тэй хамтран ЗӨСҮТ-өөс холбогдон зайны сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах удирдан, МТҮА-ны тархвар судлагч эмч Э.Түвшинцэцэг “Монгол оронд сүүлийн 10 жилд бүртгэгдсэн галзуугийн өвчлөлийн мэдээлэл” сэдвээр хичээл заалаа. 

Зайны сургалтанд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Ховд, Хэнтий, Орхон, Завхан, Сүхбаатар зэрэг 18 аймгийн ЭМГ, ЗӨСТ-ийн 125 гаруй эмч мэргэжилтэн оролцож, аймаг орон нутагт галзуу өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ, мэдээлэл солилцон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг хэлэлцлээ. Цаашид

  • Хүн амын дундах мэдлэг хандлага, халдварлах эрсдлийг үнэлсэн асуумж судалгааг дүгнэх
  • Галзуу өвчний эрсдэлт өртсөн хүний тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах
  • Мал, амьтны өвчлөлийн мэдээ, мэдэллийг солилцох, сэргийлэх арга хэмжээг хамтран зохион байгуулах
  • Сүүлийн 5 жилийн галзуу өвчний эсрэг дархлаажуулалтын тайлан мэдээг 10 дугаар сарын эхээр гаргаж өгөх
  • Галзуу өвчний урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын бүрэн тунгийн хамралтыг сайжруулах чиглэлийг холбогдох мэргэжилтэн нар өглөө. 

 Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Холбоотой мэдээ, мэдээлэл