
Тус аяны хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, донорын үйлсийг түгээн сурталчлах зорилготой үйл ажиллагаа явагдсан юм. Энэхүү өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор ачтан доноруудаа шагнаж урамшуулдаг бөгөөд М.Оюунбаярт "Хүрэл донор", Н.Баасандамба, С.Лувсансамбуу нарт "Мөнгөн донор" цол тус тус хүртээв. Мөн "Бахархал 10" тэмдгээр З.Нанжид, "Бахархал 20" тэмдгээр Д.Даваасүрэн, "Бахархал 30" тэмдгээр Б.Өнөрцэцэг, "Бахархал 40" тэмдгээр Г.Тайванбаатар, "Бахархал 50" тэмдгээр Д.Азжаргал нарын донорыг тус тус шагнав.

Мөн өнөөдөр ЦССҮТ-ийн Технологийн тасаг тус төвд үйлдвэрлэн гаргаж байгаа цус, цусан бүтээгдэхүүний талаар танилцуулга хийлээ.
