Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТӨВ ОЛОН УЛСЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ДЭЭД ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ


2018 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Тусгай Олимпийн Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулан олон ажлуудыг хийлээ. 2018.04.24-ны өдөр “ТАВХАЙН ЭМГЭГ, СОГОГИЙН ҮЗЛЭГИЙГ ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ХИЙХ НЬ" сэдэвт сургалтыг 120 гаруй эмч нарт онол, дадлагатай хослуулан явуулж, 2019.04.27-ны өдөр эмч нарыг дадлагажуулах практик үзлэгийг нийслэлийн 70-р тусгай сургуулийн 100 гаруй хүүхдэд хийсэн.

Олон улсын Тусгай олимпийн хорооны Том Голизано сангийн нэрэмжит "2018 ОНЫ ГОЛИЗАНО ЭРҮҮЛ МЭНДИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА" өргөмжлөлд МТОХ-ноос ГССҮТ-ийг нэр дэвшүүлсэн байна. Оны өмнөхөн шалгаруулалт явагдаж, Монгол Улсын ГССҮТ-д АНУ дахь Олон улсын тусгай олимпийн хорооноос шагналыг хүргүүлж, 2018.01.30-ны өдөр ГССҮТөвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон хамт олонд МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг гардуулж өглөө. АНУ-ын Вашингтон хотод төвтэй Олон улсын Тусгай Олимпийн хороо нь нийт 170 гаруй улсад төлөөлөлтэй ба дэлхийн дахинд 5 сая гаруй оюуны бэрхшээлтэй тамирчинтай. Тухайн орондоо оюуны бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээнд хамруулах, тэднийг эмчлэх, шаардлагатай хяналтанд оруулахад манлайлан ажилласан байгууллагыг сонгон шагнадаг ОУТОХ-ны дээд шагнал юм.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгуур хөдөлгөөний эрхтэний согогуудаас түгээмэл тохиолддог нь тавхайн эмгэг согог юм.  Олон улсын тусгай олимпийн хороо 2002 оноос Тавхайн эмгэг, согогийн үзлэгийн оюуны бэрхшээлтэй хүмүүст хийж эхэлсэн. Энэхүү үзлэгт хамрагдсан нийт хүмүүсийн  50% тавхайн ямар нэгэн эмгэг согогтой, 53% арьс, хумсны өвчлөлтэй, 21% ясны гажигтай, 41% нь хэт том өмсгөлтэй гутал өмсдөг гэсэн үзүүлэлт гарсан байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл