Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр сайн туршлагын уулзалт амжилттай зохион байгуулагдлаа


Эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн мэдээлэл харилцааны стратегийн сайн туршлагын уулзалтыг 2015 оны 09-р сарын 16-21-нийг хүртэл 5 хоногийн туршид Хөвсгөл аймгийн ЭМГазар, НҮБХС-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар НҮБХС-ийн ахлах мэргэжилтэн В. Сүрэнчимэг, ХӨСҮТ-ийн сургагч багш нар хамтран ажиллалаа.

 

Сургалтын нээлтэнд аймгийн Засаг дарга А. Эрдэнэбаатар, Аймгийн ЗДТГ-ын НХХ-ын дарга, удирдлагууд болон ЭМГ-ын удирдлагууд оролцсон. 

Аймгийн Засаг дарга А. Эрдэнэбаатар хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын хамгийн цаг үеэ олсон чухал арга хэмжээнд оролцож байгаадаа талархалтай байна. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр, та бүхний хичээл чармайлтын үр дүнд бид амжилттай хэрэгжүүлж байна хэмээгээд цааш нь дурдахдаа “Хөвсгөл Форум хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж, 2030 он хүртэлх хөгжлийн төлөвөө хэлэлцэх гэж байгаа энэ цаг мөчид эрүүл мэндийн салбарынхантайгаа уулзаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хөгжилд ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна хэмээн онцлон тэмдэглэсэн.

Тус уулзалт сургалтыг:

  1. Эх хүүхдийн хөгжлийн мэдээлэл харилцааны уулзалт
  2. Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний бэлтгэл хангах сургалт
  3. Алслагдсан Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдад туршлага судлах аялал уулзалт гэсэн 3 чиглэлээр зохион байгуулсан. 

“Эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн мэдээлэл харилцааны уулзалт”-аар НҮБХС-тай хамтран хэрэгжүүлж буй 

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн мэдээлэл харилцааны стратеги
  • Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн төсөл
  • Ус ариун цэврийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын үр дүнгийн талаар ЭМГ-ын мэргэжилтнүүд нэгдсэн мэдээлэл хийсэн. 

Эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээрх сайн туршлагуудаа бусдад таниулах зорилгоор 23 сум, 5 Өрхийн ЭМБ-ууд болон Налайх дүүргийн эмч мэргэжилтнүүд тус бүр танилцуулга хийлээ. Үүний үр дүнд сум бүрт харилцан адилгүй хэрэгжиж буй шилдэг тэргүүн туршлагуудын талаар нэгдсэн мэдээлэлтэй болж, түгээн дэлгэрүүлэх эрмэлзлийг бий болгож чадсан. 

Мөн “Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний бэлтгэл хангах сургалт”-ыг 2 өдөр зохион байгуулсан ба уг стратегийг боловсруулахдаа Эх хүүхдийн хөгжлийн мэдээлэл харилцааны стратегитай хэрхэн уялдуулан хэрэгжүүлж болох талаар ХӨСҮТ-ийн зөвлөх багш нарын мэдээллүүд, түүнд тулгуурласан бүлгийн ажлаар сургалт үргэлжилсэн. 

Эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн мэдээлэл харилцааны стратегийн сайн туршлагын уулзалтын дараагийн чиглэл нь Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдын ЭМТ-ийн сайн туршлагуудтай нь бодитоор биечлэн танилцах ажил байсан ба тус уулзалт аялалд 23 сумдын ЭМБ-ууд болон 5 ӨЭМТ-ийн дарга нар, Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг оролцуулсан нь хэрэгжүүлсэн ажлын ололт , үр дүн, бэрхшээл, анхаарах асуудлаар харилцан мэдээлэл солилцож сайн туршлагыг нэвтрүүлэх, цаашид үйл ажиллагааны үр дүн чанарт ахиц гаргахад ач холбогдол бүхий арга хэмжээ болж чадлаа гэж Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга Л. Дамдинсүрэн төгсгөлийн ярилцлаганд дүгнэн хэлсэн ба сургалтанд оролцсон бүх эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон Нийгмийн эрүүл мэндийн ажилтанууд, дархлаажуулалтын сувилагч нартаа ажлын амжилтыг хүсч баярласан талархсанаа илэрхийлснээр сургалтыг өндөрлүүллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл