
Булган аймгийн сум дундын эмнэлэг Хишиг-өндөр, Булган, Сансар, Могод зэрэг 8 сумын иргэдийг хүлээн авч үзэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт 9,7 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байгаа ч хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй . Эрүүл мэндийн сайд Сарангэрэл орон нутагт ажиллахдаа Хишиг-өндөр сум дундын эмнэлэгт шаардлагатай байгаа дуслын памп хүлээлгэн өглөө.
Анх 1938 онд Авзага суманд байгуулагдаж байсан эмнэлэг өнөөдрийн байдлаар 12 ортой амбулатори төрөх, мэс засал, стационар, гал тогооны хэсэгтэй 30 гаруй орон тоотой ажиллаж байна.