Өвчний олон улсын 10 дугаар ангиллын өвчлөл, нас баралтыг кодлох үндсэн зарчим, дүрмийг судалснаар Эрүүл мэндийн бүх байгууллагын түвшинд өвчлөл, нас баралтын тайлан мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, мэргэшсэн статистикч эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “ӨВЧНИЙ ОЛОН УЛСЫН 10 ДУГААР АНГИЛЛЫН КОДЛОЛТ” сэдэвт сургалтыг Хөвсгөл аймагт зохион байгууллаа. Уг сургалтад сум, өрхийн статистикч бага эмч, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар, ЭМГ-ын мэргэжилтэнгүүдийг оролцуулж 09 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд болжээ.
Сургалтыг ЭМСЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн Д.Баясгалан, ЭМГ-ын ЭМУХ-ийн дарга Б.Батчимэг нар нээж сургалтад идэвхитэй оролцох, өвчний олон улсын 10 дугаар ангиллын дагуу өвчлөл, нас баралтыг кодлох, гарч буй нийтлэг алдааг засч, мэдээ мэдээллийн үнэн бодит байдал чанарыг сайжруулж, ЭМС-ын 450 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган хамртан ажиллахыг оролцогчдоос хүслээ.
Сургалтаар ЭМСЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн Д.Баясгалан Өвчний олон улсын 10 дугаар ангиллын тухай, ангилалын үндсэн зарчим, Үндсэн болон дагалдах оношийг кодлох үндсэн зарчим, дүрэм, Өвчлөл, нас баралттай холбоотой тодорхойлолтууд болон Олон улсын үйлдлийн 9 ангилал тухай, үндсэн болон дагалдах үйлдлийг кодлох үндсэн зарчим зэргээр хичээлийг бэлтгэж зохион явууллаа.