Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн багийг хүлээн авч уулзав.


“Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки, зохицуулагч Нозаки Тамоцү, сувилахуйн мэргэжилтэн Икараши Мэгүми нартай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр уулзлаа. Уулзалтад Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа болон төслийн ажилтан О.Түмэндэмбэрэл, А.Цэнгүнмаа нар байлцав.
Төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах чиглэлээр төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар, Токио дах Анагаах ухаан, эрүүл мэндийн олон улсын төвийн мэргэжилтэн, зөвлөх Икараши Мэгүми сувилагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлох үнэлгээний дүнгийн талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн яамны зүгээс төслийн үйл ажиллагааг цаашид өргөтгөж сувилагч нарын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах, сургалтын эмнэлгийн загвар бий болгох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлттэй байгаа гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга  Б.Бямбадорж илэрхийлэв.

Төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн ээлжит хурлыг 2019 оны  3 дугаар сард багтаан зохион байгуулж, үйл ажиллагааг өргөтгөх, төслийн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэхээр 2 тал зөвшилцлөө.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл