Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 115 нэгж, 6 вирус судлалын лаборатори ажиллаж байна


Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл өнөөдөр АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв болон даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Манай улс  2005 оноос АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн харуулдан тандалтын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс хойш байнга хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 115 нэгж, 6 вирус судлалын лаборатори үйл ажиллагаа явуулж, нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэдээ, мэдээллийг цуглуулж, өргөн хүрээний тандалтыг хийж чадаж байна.
Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага нь 2016 оны 10 сараас Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулан 2016 онд 45,000, 2017 онд 175,000, 2018 онд 80,000 нийт 300,000 хүн тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэнд нэн талархалтай байна.
Түүнчлэн томуугийн талаар 5-н судалгааг (Жирэмсэн эмэгтэйчүүдэд томуугийн вакцины үр дүнг тооцох, Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, Хүн амын мэдлэг, дадал, хандлага, Эмнэлгийн ажилчдын мэдлэг, дадал, хандлага, Эдийн засгийн дарамтын судалгаа) хийж манай судлаачдыг чадавхжуулан, нотолгоонд суурилсан шийдвэрийг гаргах чухал үр дүнтэй ажлыг хэрэгжүүлсэн.
Цаашид судалгаа, шинжилгээ болон хүн амыг томуугийн эсрэг 200,000-300,000 вакцинаар дархлаажуулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл