Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ


Эрүүл мэндийн сайдын удирдамжаар томилогдсон баг Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд “Томуу, томуу төст өвчний тархвар зүйн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дэгдэлтийн үеийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналтыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хийлээ.

Дэмжлэгт хяналтаар ЭМЯ-ны ХОХ-ийн дарга Г.Эрдэмбилэг, ЭМЯ-ны НЭМГ-ийн мэргэжилтэн Ш.Уранцэцэг, ЭМЯ-ны ТЗУГ-ын хэвлэлийн ажилтан П.Балжир, Нийслэлийн ЭМГ-ын мэргэжилтэн Э.Гэрэлмаа нар Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат, дотрын эмч Г.Дагвадорж, хүүхдийн эмч Д.Дашдэлэг нартай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд зөвлөмж өгч ажиллалаа. 

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь 4400 хүн амд 26 эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг 15 ортойгоор үзүүлж байна. 
2019 оны 01 дүгээр сарын 01-ээс 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байдлаас харахад амбулаторийн 1027 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчин 57 буюу 5.5%-ийг эзэлж, нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 29.8% нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байна. 
Түргэн тусламжийн 289 дуудлага хүлээн авснаас хүүхдийн дуудлага 123 буюу 42.6%-ийг эзэлж байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл