Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Томуу, томуу төст өвчний өвчний үед хэрэглэдэг “осельтамивар” эмийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.Манай улс анх 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд уг эмийг хэрэглэж эхэлсэн бөгөөд осельтамивар эм нь ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон эм юм.


ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Европын болон Азийн улс орнуудад өвлийн улирал болж буйтай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Ганцхан Монголд биш АНУ-д дэгдэлт өндөртэй, дэлхий нийтийн асуудал болчихоод байна. Томуугийн дэгдэлттэй холбоотой ДЭМБ-аас улирлын чанартай томуугийн эсрэг тариулдаг вакциныг тариулахыг зөвлөж байна. Энэхүү вакцин нь H1N1 вирусын эсрэг боловсрлуулж гаргасан. Тиймээс үүнийг сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хүсч байна” гэсэн юм.
Осельтамивар эм нь вирусын эсрэг үйлчилгээтэй төдийгүй, шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор ууж хэрэглэснээр тухайн өвчнийг хүндрэх болон уушгины өвчин хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой юм байна.
Осельтамивар эм нь вирусын эсрэг үйлчилгээтэй төдийгүй, шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор ууж хэрэглэснээр тухайн өвчнийг хүндрэх болон уушгины өвчин хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой юм байна.







