Эрүүл мэндийн яамнаас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд сувилахуйн сургалтын хэрэгцээг судлах зорилгоор 2019 оны 1дүгээр сарын 14-ний өдрөөс 10 хоногийн хугацаатайажиллаж байгаа Япон Улсын Токио дах Анагаах ухаан, эрүүл мэндийн олон улсын төвийн мэргэжилтэн, сувилагч Икараши Мэгүми, төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки нартай тус яамны Төрийн захиргааны захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн С.Алтанбагана, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн байдлаар яамны холбогдох мэргэжилтнүүд танилцуулга хийж, төслийн багт тодорхой мэдээлэл өглөө. 2019 оны 2 дугаар сард Япон Улсын Токио дах ЖАЙКА-ийн төв оффисоос Монгол Улсад ирж ажиллах үнэлгээний багт сувилахуйн сургалтын хэрэгцээний талаарх энэ удаагийн үнэлгээний дүнг уламжилж танилцуулах, цаашид төслийн хүрээнд сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын талаар тусган, хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаа төслийн багийн зүгээс илэрхийллээ.