
Уулзалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудаас гадна “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах нь” төслийн Япон зөвлөхүүд, мөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга нар, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нар оролцлоо.

Уулзалтаар Монгол болон Япон улсын сувилахуйн хүний нөөцийг бэлтгэх тогтолцооны талаарх мэдээллийг сонсч, харилцан санал солилцсон байна.