Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁСЗҮЙН БА АНАГААХ УХААНЫ ЭРХЗҮЙН СУРГАЛТУУД БОЛЛОО


Сүүлийн таван жилд нийт  323 эмнэлгийн эрх зүйн зөрчил бүртгэгдсэн байна. Эдгээрээс 11.8% нь эмнэлгийн, 47.8% нь эмчийн гэм буруугүй үйлдэл буюу золгүй тохиолдол, 40.4%  эмчийн алдаа буюу захиргааны эрх зүйн зөрчил байлаа.
 
            Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хэрэгжүүлж  буй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудал хөндөгдөн, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан байна.
            Эмч эмнэлгийн мэргэжилтний үүргээ сайн биелүүлэх үндэс нь хууль болон эрх зүйн актыг чанд мөрдөж ажиллах, ёс зүй болон эрх зүйн ухамсар, мэдлэг эзэмшүүлэх нь чухал асуудал юм.
            Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын нэг чухал шалгуур үзүүлэлт нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж бөгөөд үйлчлүүлэгч эмнэлгийн мэргэжилтнээс оношилгоо, эмчилгээний тусламжийг чанартай авахыг хүсэхээс гадна, үйлчлүүлэгчийг хүндэтгэх, тэдний эрх ашгийг дээдлэх, нууцыг хадгалах, тэгш шударга хандах зэрэг хүмүүнлэг харилцаа хүсэн хүлээдэг.
            Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зөрчигдөх, үйлчлүүлэгчийн эрхэд халдахаас сэргийлэхэд эрх зүйн мэдлэг олгох шаардлагатай байна.
            Дэлхийн нийтийн Анагаах ухааны Эрх зүйн хөгжлийн чиг хандлага нь Анагаах ухааны ёс зүй ба эрх зүйн асуудлыг хамтад нь авч үзэж энэ чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ, зөвлөмж гаргах ажлыг төрийн бус байгууллагууд хэрэгжүүлж байна.

            Иймд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаарх мэдлэгийг сайжруулах, улсын хэмжээнд ёс зүйн болон эрх зүйн зөрчлөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Сургалтаар  Эмнэлгийн анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбоотой үүсэх зөрчил, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудын талаарх мэдлэгийг олгосноор ёс зүйн болон эрх зүйн зөрчлийн тохиолдолын тоо буурна гэж үзэж байна.
Уг саргалтыг 01 дүгээр сарын 17-ны өдөр ЭМЯ-нд зохион байгуулж УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АСҮТ, УХТЭ, ХСҮТ, СЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгийн дарга, захирал нар хамрагдлаа.
Түүнчлэн сургалтыг ЭХЭМҮТ, ХӨСҮТ-үүд дээр зохион байгуулж тус эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд суралцлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл