Томуу, томуу төст өвчний улиралчлал эхлэх гэж байгаатай уялдуулан ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтан мэргэжилтнүүд, Нийслэлийн 9 дүүргийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар оролцсон хурлыг зохион байгууллаа.
Хурлаар томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, Эрүүл мэндийн нэгдлүүдийн орны зохицуулалтын төлөвлөлт, эмч мэргэжилтний сургалт, хүн амын сургалт сурталчилгаа, эмийн болон хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Хурлаас Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллахыг үүрэг болголоо.