Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Тэжон хотын Сон эмнэлэгтэй сүүлийн 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд жил бүр 20 ажилтныг эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, байгууллагын соёл, удирдлага, менежментийн чиглэлийн сургалтанд хамруулж байна. Тухайлбал 2017 онд 20 ахлах сувилагч нарыг, 2016 онд 20 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг, 2015 онд 20 үйлчилгээний ажилтнуудыг сургалтанд хамруулсан бол 2018 оны 12 дугаар сард тус эмнэлгийн тасаг, нэгж, албадын эрхлэгч, дарга нарын бүрэлдэхүүнтэй 20 хүнийг “Удирдлагын менежмент”-ийн чиглэлийн сургалтанд хамруулсан бөгөөдтус сургалтыг “Сон” эмнэлгийн дарга, орлогч дарга нар удирдан явуулсан байна.
“Сон” эмнэлэг нь БНСУ-ын төдийгүй олон улсын түвшинд байгууллагын соёл үйлчилгээ, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, харьцаа хандлагаар үлгэр жишээ болсон шилдэг үйлчилгээтэй эмнэлэг төдийгүй Тэжон хотын төв эмнэлэг, олон улсын оношилгооны төв, шүд-имплантын төвүүд зэрэг олон эмнэлгүүдийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг юм байна