Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийн тусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийх удирдамжийн дагуу СХД-ийн Эрүүл мэндийн төв, 1, 2 дугаар амбулатори, нэгдсэн эмнэлэг болон 19-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвд тус тус ажиллаа.Тус дүүргийн эрүүл мэндийн төв нь төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд дотрын тасгийн хүнд өвчтөнөө Ачтан эмнэлэгт хэвтүүлэн тухайн тасагтаа хүүхдийн 70 ор нэмж ажлуулахаар бэлэн байдлыг хангасан байна. Ажлын бус цагаар амбулаторид ажиллах эмчийн хүрэлцээг хангахын тулд өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч нарыг хуваарьт цагаар татан оролцуулж байна.







