Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2019 онд Хамтарн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриаг дэвшүүлэн даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг өргөжүүлэн иргэдэд эрүүл мэндийн улмаас учрах санхүүгийн дарамтыг бууруулах, иргэдийн өвчний эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд өргөнөөр хамруулах чиглэлд онцгойлон анхаарч ажилласан. 2019 онд “Эрүүл мэнд -8/20” зорилтыг дэвшүүлэн хамтран ажиллах юм. Тус зорилтын хүрээнд  эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээг өргөтгөх, жирэмсний хяналтыг сайжруулах, элэгний Д вирүсийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоог зохион байгуулах, 2-12 настай хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх  үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, хүн амын нас баралтын шалтгаанд тэргүүлж буй зүрх судасны өвчний нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх болно. Мөн гэрээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар ханган ажиллах зэргийг тусгасан байна.


 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл