Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Резидентийн сургалтад зориулагдсан анагаахын шинэ ном хэвлэгдлээ


Эрүүл мэндийн салбарт АХБ-ны санхүүжилттэй хэрэгжиж буй эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр -4, 4 нэмэлт төслийн хүрээнд анагаахын төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн  резидент эмч нарт зориулагдсан Амбулаторийн дотрын анагаах ухааны Вашингтон,  Хүүхдийн анагаахын Оксфорд, Жонс Хопкинс эх, барих эмэгтэйчүүд судлалын номнуудыг англи хэлнээс орчуулан, хэвлүүлж тус бүр нь 500 ширхэг нийт  1500 номыг хүлээлгэн өгч байна.

Энэхүү сурах бичгүүд нь барууны орны эмч нарын өврийн болон ширээний ном гэж нэрлэгддэг өргөн хэрэглээтэй сурах бичгүүд юм. Номыг орчуулан хэвлүүлэх зөвшөөрлийг ном зохиогч нараас албан ёсоор авч,  2 жилийн хугацаанд орчуулан, хянуулж хэвлүүлээд байна.  Сурах бичгүүдийг  орчуулан хянахад Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дотор, Хүүхэд, Эх барих эмэгтэйчүүд судлалын шилдэг эмч, багш, эрдэмтэн нар багаар ажиллаж нийт 50 гаруй хүний хөдөлмөр хичээл зүтгэл шингэсэн сайхан бүтээл болжээ. Үндсэн  мэргэшлийн эмч нар төдийгүй, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нар барууны өндөр хөгжилтэй эмч нартай эн зэрэгцэн энэхүү сурах бичгүүдийг эх хэл дээр уншиж, судлах боломж бүрдээд байна.

Энэхүү анагаахын мэргэжлийн номнуудын орчуулга, хяналт, хэвлэлтэнд нийтдээ 224 сая төгрөг зарцуулсан

Холбоотой мэдээ, мэдээлэл