
Хүүхдийн төв сувилал нь 0-3 настай асран хамгаалагчгүй хүүхдийг авч хэрхэн асрамжилдаг талаараа мэдээлэл хийж, 3-аас дээш хөгжлийн бэрхшээлтэй настай хүүхдүүдийн цаашдын асрамжийн талаар саналаа хэлэв.
Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хүүхдийн төв сувиллын захирал Д. Оюунцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд, асрамж халамжийн төвүүдийн удирдлагууд оролцов.