Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гардан ажиллаж буй сувилагчийн тоог нэмэгдүүлэх “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэх” 6 дахь удаагийн сургалт 2019 оны 01 сарын 15-ны өдөр эхэллээ.
Сургалтанд нийслэлээс гадна Хэнтий, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Ховд, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ аймгийн нийт 25 сувилагч хамрагдаж байна.