Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой эмнэлэг энэ оны 11-р сард ашиглалтад орно


Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэтэл санхүүжилт шаардлагатай болсны улмаас 2013 онд барилгын ажил зогссон юм.  Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессийн гэрээ байгуулж “царцаад” байсан барилгын ажлыг үргэлжлүүлсэн юм. 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан 2017 оны 9-р сараас барилгын ажлыг эхлүүлсэн. 34 хувьтай орхисон барилгын ажлыг Томо бюлдинг компани өнөөдрийн байдлаар 80 хувьтай болгожээ.

Гэрээнд зааснаар эмнэлэг энэ оны 11-р сард ашиглалтад орох ёстой ч барилгын ажил удаашралтай байгаа юм. Иймд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл холбогдох албаныхантай хуралдлаа. Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, гүйцэтгэгч Томо бюлдинг компани, зураг төслийн ажлыг гүйцэтгэгч талууд, шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай ТОСК, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газруудын төлөөллүүд хуралд оролцлоо. Эндээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. 300 ортой эмнэлгийг гэрээнд заасан хугацаанд буюу энэ оны 11-р сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээврийн ажил дууссан, Е блокын барилгын ажил бүрэн дууссан, гадна цахилгааны дэд өртөөний 3 барилгын ажил, Гипсэн тааз, шал цутгалтын ажлууд, дотор инженерийн шугам сүлжээний далд монтажны ажлууд, салхивч болон сангийн шугам сүлжээний монтажны ажлууд,гадна инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайн тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтний угсралтын ажил эхэлсэн байна. Үндсэн барилгын ажил 80 хувьтай байгаа юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл