Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл амьдралын төлөө хамтдаа” чуулга уулзалт боллоо


Эрүүл мэндийн газраас Хүүхэд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” чуулга уулзалтыг хүүхдийн Тэмүжин театрт зохион байгууллаа.  


Чуулганд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр, ЭМСЯ-ны Эрүүл мэнд бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Хандармаа, ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Майцэцэг болон хамтран ажилладаг байгууллагын дарга, мэргэжилтэн, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, залуус болон сурагчдын төлөөлөл, сайн дурын идэвхтэн нийт 200 хүн оролцлоо.

Чуулганыг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан нээж, Эрүүл мэндийн газрын дарга Ю.Ёндон “Хүүхэд өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал” илтгэл, МСҮТ-ийн захирал, сурган хүмүүжүүлэх ухаан доктор, Монгол Улсын гавьяат багш Ш.Чимгээ “Эрүүл сэтгэхүй, зөв хандлага” илтгэл, “Номун далай” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Баяржаргал “Монгол өвдөж байна” илтгэл, Баянцагаан сумын Сум дундын эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Г.Энхбаяр “Хөдөө орон нутгийн сурагч өсвөр үеийнхний нийгмийн эрүүл мэндийн асуудал” илтгэл, Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн дэслэгч М.Саранцэцэг “Хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” илтгэл, Номгон ахлах сургуулийн эрүүл мэндийн багш С.Цэцэгмаа “Өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн зарим асуудлыг хөндөхүй” илтгэл, Баянлиг сумын Эрдмийн ундраа ахлах сургуулийн биологийн багш Ө.Хашчимэг “Хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлт” илтгэлийг тавьж, хүүхэд, өсвөр үе, залуусын өмнө тулгамдаж байгаа олон сэдвүүдийг хөндлөө. Дээрх илтгэл болон тулгамдаж байгаа асуудал, цаашид юу хийх талаар оролцогчид санал бодлоо солилцож, чуулганаас уриалга гаргалаа.

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, алтан гадас одонт, анагаах ухааны магистр хүүхдийн эмч, Г.Чирчмаа хүүхэд, залууст сэтгэлийн үгээ хүргэж, чуулганд оролцогсодод Тэмүжин театрын авьяаслаг хүүхдүүд уран бүтээлээ толилууллаа.

Чуулга уулзалтаар эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшил, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үе тэнгийн хүүхэд залуучуудад эерэгээр нөлөөлж манлайлагч нь байж чадсан Бууцагаан сумын 10 жилийн шилдэг сурагч Ц.Мэндбаяр, Номун-Далай цогцолбор сургуулийн шилдэг сурагч Н.Баяржаргал, Галуут сумын 10 жилийн шилдэг сурагч Б.Жавхлан, Оточномгон өрхийн эрүүл мэндийн төвийн сайн дурын идэвхтэн У.Уранчимэг, мөн Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 36 жил тэр дундаа хүүхдийн зөвлөх эмчээр 15 жил ажиллаж хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Анагаах ухааны магистр, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Алтангадас одонт ахмад эмч Г.Чирчмаа нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэхийн тулд санаа бодлыг сонсч тэдний оролцоонд тулгуурлан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд нь бодиттой хувь нэмэр оруулах, шийдвэр гаргах нийгмийн үйчилгээг хүртэх, хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд өсвөр үе, залуучуудын хөгжлийн асуудлаархи салбар дундын оролцоо, хамтын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь чуулга уулзалтын гол зорилго байлаа. Тиймээс үүнтэй уялдан чуулганаас уриалга гаргалаа.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл