Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БАЯНХОНГОР АЙМАГТ 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО


Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.Хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд  Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  аймгийн удирдлагууд,  НЭ-ийн хамт олон шинэ оны ажлын эхний өдөр тохиосон эл үйл явдалдаа чин сэтгэлийн баяр талархалтайгаар оролцсон юм.
Баянхонгор аймаг нь 30,000 гаруй мянган хүүхэдтэй. НЭ-ийн хүүхдийн тасаг Өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлэгдэг байлаа. Энэ нь байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авдаг эрсдэлт хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд үүсээд байсан юм. 
Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг НЭ-ийнхан онцолж байна.
Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээнүүд явагдах бол 2 давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэнэ.
Ийм эмнэлэгтэй болохыг хүүхдийн тасагт насаараа ажиллаж ирсэн эмч, сувилагч мэргэжилтэн нэг бүрийн туйлын хүсэл байсан гэдгийг тэд ярьж  байсан юм. Уг эмнэлэгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл