
Тус нэгдсэн эмнэлэгт шинэ оны заагт төрсөн 10 эхэд бэлэг гардуулан, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөв.
Мөн хүүхдийн тасаг 28 ортой үйл ажиллагаа явуулж байгаагаас өнөөдрийн байдлаар 20 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 7 хоногийн амбулаторийн нийт 1453 үзлэгээс 3,5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын баталсан зааврын дагуу томуу, томуу төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөөг гарган, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хангамжид анхаарал хандуулан ажиллаж байна.
