

Өнгөрсөн 2 сарын хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй сувилагч нарт буцаж ажиллах, хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нэгдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 3 удаагийн, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 4 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 205 сувилагч хамрагдлаа. Эдгээр сувилагч нарын 61 хувь буюу 125 сувилагч ажлын байраар хангагдаад байна. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв сургалтанд хамрагдсан сувилагч нарыг ажлын байраар бүрэн хангахыг зорьж байгаа юм.

Цаашид ч “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтууд үргэлжлэн зохион байгуулагдана.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөллүүд 12 дугаар сарын 21-ний өдөр дээрх сургалтанд хамрагдсан 205 сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, цаашид сургалтыг илүү сайжруулах, мэргэжлээрээ буцаж ажиллахад асуудал тулгарч байгаа эсэх талаар санал бодол солилцов.