ДЭМБ-ын техник туслалцаа, дэмжлэгийн хүрээнд ДЭМБ-ын бүсийн зөвлөх, эрүүл мэндийн үндэсний тооцооны мэргэжилтэн Фе Видагийн зөвлөснөөр эрүүл мэндийн үндэсний тооцооны ангиллыг System of health account-2011 аргачлалын дагуу 9 ангилал болгон өргөтгөж, олон улсын түвшинд хүргэлээ.
2002-2005 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын удирдлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 1999-2002 оныг хамарсан эрүүл мэндийн зардлын тооцооллыг олон улсын аргачлалын дагуу хийсэн.
2017 онд ЭМҮТ 2003-2014 оныг хамарсан тооцоог гурван ангиллаар тооцож үр дүнг танилцуулсан.
Энэ удаа ЭМҮТ-ны 2015-2016 оныг хамарсан тооцооллыг олон улсын аргачлалын дагуу 9 ангиллаар тооцон танилцуулж байна.
МЭДЭЭЛЭЛ
• Эрүүл мэндийн зардал 2003 онд 85,1 тэрбум байсан бол 2015 онд 1077.2 тэрбум болж өссөн, харин ДНБ-д эзлэх хувь 2003 онд 4.7% байсан бол 2015 онд 4.6 болж буурсан байна.
• Нэг хүнд ногдох ЭМЗ 2003 онд 34.3 мянган төгрөг, 2014 онд 318.5 мянган төгрөг байсан бол 2015 онд 352.3 мянган төгрөг байна
• 2015 онд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 38%-ийг өрх, хувь хүн, 34%-ийг улсын төсөв, 18%-ийг аж ахуй нэгж, 9%-ийг хандивлагч байгууллага, 1%-ийг ангилагдаагүй бусад байгууллагууд санхүүжүүлж байна.
• 2015 онд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 67%-ийг эмчлэн анагаах тусламж, үйлчилгээнд, эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэн худалдаанд 12%-ийг, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд 9%, нэмэлт тусламж үйлчилгээнд 6%, эрүүл мэндийн удирдах байгууллагад 4%, бусад зардалд 2%-ийг зарцуулж байна.
• ЭМЗ-ыг байгууллагаар авч үзвэл хэвтүүлэн эмчлэх эмнэлэгт 50%, амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагад 15%, эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэн худалдааны байгууллагад 12%, хандивлагч байгууллага 12%, эрүүл мэндийн удирдах байгууллагад 4%, бусад 7% орчмыг тусламж үйлчилгээнд тус тус зарцуулж байна.
• Нийт зардлын 72%-ийг цалинд, 26%-ийг эмнэлгийн урсгал зардалд, 2%-ийг бусад зардалд зарцуулж байна.
• Эрүүл мэндийн салбарын нийт зардлын 42%-ийг халдварт бус өвчлөлд, 10%-ийг халдварт өвчлөлд, 6%-ийг нөхөн үржихүйд, 5%-ийг бэртэл гэмтэлд, бусад 37%-ийг өвчлөл ангилах боломжгүй гэдгээр зарцуулж байна.