
Цагаан хад суурьшлын бүс нутагт хийгдэж буй эрүүл мэндийн үзлэгт эхний 3 хоногт 745 жолооч болон иргэд хамрагдсаны 174 буюу 23% нь зүрх судасны өвчтэй, 37.3% нь элэг, цөс, ходоодны өвчтэй, 8.3% нь бөөрний өвчтэй, 37.6% нь чих, хамар, хоолойн өвчтэй, 18% нь мэдрэлийн системийн өвчтэй, 38.4% нь шүд, амны хөндийн өвчтэй, 45% нь нүдний өвчтэй, 44.2% нь амьсгалын замын өвчтэй, 4% нь гэмтэл, мэс заслын өвчтэй, 6% нь бэлгийн замаар дамжих халдварын өвчтэй байгааг оношлон эмчилгээ зааж өгсөн байна.