
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллгааны хүрээнд баримтлах ёс зүйн үндсэн зарчим, түүнийг өдөр тутмын ажил амьдралд хэрэглэх, үйлчлүүлэгчид болон мэргэижлтэн хоорондоо хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга, хичээнгүй, хариуцлагатай, хамтач байх чадвар хандлагыг төлөвшүүлэх юм.

Сургалтын гол агуулга нь Эмнэлгийн мэргэжилтний мэндчилэх ёс, гадаад төрх, эерэг харилцаа, сонсох чадвар, хандлагыг сайжруулах талаар дадлага, бүлгээр ажиллах хэлбэрээр байсан нь сонирхолтой, үр дүнтэй байлаа.
