Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.04/


Улсын хэмжээнд:
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын мэдээ:
  • Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 976 хүүхдийн орон дээр 1222 хүүхэд (үүнээс 983 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн орны ачаалал 25.2%-иар хэтэрсэн байна. 
  • ЧЭМТ 87.5, ХУНЭ 53.8%, СХНЭ 41.8%, СБНЭ 21.6%, БГЭМТ 19%-иар тус тус нэмэгдсэн.
  • Насанд хүрэгсдийн 70 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн.
  • Нөөц орон зайд 218 зөөврийн ор дэлгэн тавьж, орны зохицуулалт хийсэн.
Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
Яаралтай тусламжийн тасгийн мэдээ:
      65 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 15 тохиолдлоор бага байна. Хандсан тохиолдлуудын 32 нь онош батлагдсанаас 18 хүн амьсгалын замын халдвар, 13 хүн гэдэсний халдвар, 1хүн бусад халдвараар өвчилжээ.
Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлого:
     Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 546 хүн  хандсанаас 39 (7.1 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Өмнөх 7 хоногоос 99 тохиолдлоор бага байна. Архины хордлогын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.
      Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд (Албан бус мэдээ)
Африкийн гахай мялзан: БНХАУ
        БНХАУ-ын 3 мужид гахайн мялзангийн халдвар бүртгэгдээд байна. Бээжин хотын нэгэн фермерийн 9835 гахайнаас 85 нь лабораторийн шинжилгээр батлагдан 17 гахай үхсэн байна. Мөн Shaanxi болон Heilongjiang мужийн гахайн фермерт 156 орчим гахай үхсэн талаар мэдээлсэн байна.
Засгийн газраас өвчилсөн гахайг устгах, халдваргүйтгэл хийх, гахайн махны худалдааг хориглох, урьдчилан сэргийлэх, хянах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
               
           Зураг 1. Shaanxi муж                                             Зураг 2. Heilongjiang муж
       
11-11 төвийн мэдээлэл
1. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн Төв аймгийн иргэний гомдлын дагуу тухайн өдрийн жижүүр эмч, нүдний эмч, мэдрэлийн эмчид үзүүлж, яаралтай журмаар хэвтэх шаардлаггүй гэж үнэлэн, амбулаториор үргэлжлүүлэн үзүүлэхийг зөвлөн буцаав.
2. ГССҮТ-ийн 6 давхарт хүмүүс тамхи чөлөөтэй татаж байгаа гомдлын дагуу тасгийн эрхлэгч, эмч нартай ярилцан таслан зогсоох үүрэг өгөв. 
3. ШГТЭ-ийн цахим албаны Б.Нарантуяад талархал ирүүлснийг тус эмнэлгийн чанарын албанд уламжлав.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл