Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.11/


Улсын хэмжээнд:
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын мэдээ:
  • Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1456 хүүхэд (үүнээс 1209 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн орны ачаалал 49%-иар хэтэрсэн байна. 
  • ХУНЭ 128.8%, ЧЭМТ 110%, СХНЭ 65.5%, БГЭМТ 52%, СБДНЭ 40.8%-иар тус тус нэмэгдсэн байна.
  • Насанд хүрэгсдийн 98 орыг, зөөврийн 293 орыг нөөц орон зайд тавьж, нийт 391 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийсэн.
Эх сурвалж: НЭМГ
Хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын мэдээлэл:
  • 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр НВЦ ХХК-ны 300 ажилтан ZAISAN HILL-д шинэ жилийн арга хэмжээнд оролцсон.
  • Үүнээс 90 ажилтан нь Төв аймгийн Баянчандмань суманд байрлах тахианы аж ахуйд ажилладаг ба 42 хүнд суулгах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн байна.
  • Нийслэлд ажилладаг 210 хүнээс ХӨСҮТ-д хандсан тохиолдол одоогоор байхгүй байна. Тандалт, судалгаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
Яаралтай тусламжийн тасгийн мэдээ:
      61 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 10 тохиолдлоор бага байна. Хандсан тохиолдлуудын 42 нь онош батлагдсанаас 29 хүн амьсгалын замын халдвар, 12 хүн гэдэсний халдвар, 1 хүн бусад халдвараар өвчилжээ
Эх сурвалж: ХӨСҮТ
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
     12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 119 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21%-иар, эпидемиологийн 49-р долоо хоногтой харьцуулахад 4 сэжигтэй тохиолдлоор тус тус бага бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ
Дэлхий дахинд:
Африкийн гахайн мялзан өвчин:
   ОХУ-ын ХХААЯ-наас мэдээлснээр Ленинград хотын Лужский мужийн Цэцэрлэгт хүрээлэнд Африкийн гахайн мялзан өвчний улмаас 3 гахай өвчилж үхсэн тул хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.
 
Малын хэл хөхрөх өвчин:
    Итали улсын Сардиния хотын нэгэн мужид малын хэл хөхрөх өвчний улмаас 142 хонь өртөснөөс, 1 хонь өвчилсөн байна.
 
Гахайн сонгомол мялзан өвчин:
    ОХУ-ын Приморский край хотод гахайн сонгомол мялзан өвчин бүртгэгдэж, 1 гахай өвчилж үхсэн тул, хязгаарлалтын дэглэм тогтоон, тандалт судалгаа хийгдсэн байна.
 
Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл