Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нярайн шарлалт, ургийн зүрхний цохилт хэмжих тоног төхөөрөмжүүд өглөө


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 27 өрхийн эрүүл мэндийн төвд нярайн шарлалт хэмжих аппарат, ургийн хөдөлгөөн, зүрхний цохилт болон эхийн умай агшилтыг хэмжих аппарат, шарлагын аппаратыг гардуулж өглөө.
 
Нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай буюу 347 мянган хүнд нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тус дүүргийн ӨЭМТ тус бүрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас нийт гурван төрлийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг олгож байгаа юм.
Нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппаратууд нь ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн нэг байсан бөгөөд ийнхүү тус бүртээ аппараттай болсноор жирэмсэн эх болон нярайн эмгэгийг эрт үед нь оношлох бүрэн боломжтой болжээ. Мөн УВЧ буюу шарлагын аппаратаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо олон тул физик эмчилгээний хүртээмжийг сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойр, хүлээгдэл чирэгдэлгүй хүргэж чадахуйц болсон байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл