Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах лабораторийн автомашинтай боллоо


Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн үүсч байгуулагдсан түүх  ОХУ-аас тарваган тахал судлалын лаборатори бэлэглэснээр эхэлсэн байдаг. Тэр үеэс л зоонозын өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хил орчмын бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.

ОХУ-ын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сард баталсан “Монгол - Оросын  нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, тархвар судлалын эрсдлийг бууруулах” сэдэвт 3 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 2017-2018 онд Баян-Өлгий, Дорнод аймгийн нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг гүйцэтгэн голомтын төлөв байдлыг тогтоож маш чухал үр дүнг гаргасан. Түүнчлэн ЗӨСҮТ, харьяа төвүүдийн 10 мэргэжилтнийг сургалтанд хамруулсан. 2017 онд  80 гаруй сая төгрөгний лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлсэн нь судалгаа, шинжилгээний ажлын чадавхийг дээшлүүлэхд ихээхэн хувь нэмрээ оруулж байна. 

Энэхүү хөтөлбөрийн  хүрээнд  2018.12.11-ний өдөр  20 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 670,105,320 төгрөгийн үнэ бүхий лабораторийн автомашин, ПГУ-ын биоаюулгүйн кабинет, холигч, мананцар үүсгэн халдваргүйтгэх генерато, центрофуг, микроскоп зэрэг 5 нэр төрлийн 15 тоног төхөөрөмж, 1 төрлийн 25 баглаа хэрэгсэл 59 150 520, 00  төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ЗӨСҮТ-д нийлүүлж байна.
 
Лабораторийн авто машиныг Саратов хот дахь Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний микроб хүрээлэнгийн 2018.11.20-ны өдөр тохиосон 100 жилийн арга хэмжээний үеэр ОХУ-ын Хүний сайн сайхан байдал болон Хэрэглэгчдийн Эрхийг Хамгаалах хамгаалах холбооны хяналтын албаны дарга А.Ю.Папова ЭМЯ-д гардуулан өгсөн. Өнөөдөр ОХУ-аас уг машиныг хүргэн ирж ЗӨСҮТ-д хүлээлгэн өгөж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл