Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ


АШУҮИС нь Монголд анх удаа их сургуулийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 2018 оны 12 сарын 10-ны 11 цагт АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болж байна.
АШУҮИС цар хүрээгээ өргөжүүлж, 8 бүрэлдэхүүний сургуулиас Анагаах Ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын ажлыг ийнхүү дуусгаад байна.  

МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан их сургуулийг кампусаар хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд АШУҮИС шат дараалан олон бүтээн байгуулалтыг цаашид хийнэ. Энэ бүтээн байгуулалтын эхлэл нь өнөөдөр хүлээж авч байгаа хоёр сургуулийн хичээлийн байр юм.  Энэ хичээлийн байранд цаашид гурван мянга гаруй оюутнууд эрдэм ном үзэн, Монгол уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлгээр жилд 110 гаруй мянган хүмүүс  үйлчлүүлж, эмчилгээ, оношилгоо хийгэх юм. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү, төөнүүр, бариа заслын чиглэлээр хамгийн сүүлийн орчин үеийн тусламж үйлчилгээ үзүүлж, анх удаагаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулах болсноор анхдагч бөгөөд, шинэлэг юм. Мөн хичээлийн шинэ байрны ур чадварын тэнхимүүд сүүлийн үеийн тоног  төхөөрөмжөөр тоноглож, олон улсын стандарт, жишгийн дагуу байгуулж эхлээд байна..

 

Холбоотой мэдээ, мэдээлэл