Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын ээлжит өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.ЗГХК-ын хуралдааныг Эрүүл мэндийн сайд, Комиссын монголын хэсгийн дарга, Д.Сарангэрэл, Лаос Улсын Эрүүл мэндийн сайд, Комиссын лаосын хэсгийн дарга Др.Бүнконг Сихавонг нар ахалж оролцов.
Тус хуралдаанаар Монгол, Лаосын харилцааны өнөөгийн байдал, ЗГХК-ын 10 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг хэлэлцэн дүгнэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Талууд Монгол, Лаосын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг түүхэн уламжлал, туршлагадаа тулгуурлан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг цохон тэмдэглэв.

.jpg)
Монголын тал гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн Лаос Улсад нийлүүлэхтэй холбогдуулж Хүнсний хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол байгуулах саналыг тавив.
Хоёр улсын орон нутаг, аймаг, хотуудын хооронд харилцаа холбоо тогтоох санал санаачлагыг дэмжижажиллах нь зүйтэй гэж талууд үзэв.

Энэ үеэр Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах ЭМЯ хоорондын протокол, ЗГХК-ын 11 дүгээр хуралдааны протоколд тус тус гарын үсэг зурж, Комиссын ээлжит 12 дугаар хуралдааныг 2020 онд Вьентьян хотноо зохион байгуулахаар тохиролцов.








