Нэгдүгээр сургалт:
“1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдсан “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” нэгдүгээр сургалтыг 10 дугаар сарын 19- 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж 35 сувилагч, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 11 дүгээр сарын 28-30-ны өдөр зохион байгуулж 42 сувилагч, нийт 77 сувилагч хамрагдсан.
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад нийт 77 сувилагч хамрагдаж шалгалтын амжилт 100%.
Хоёрдугаар сургалт:
“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” хоёрдугаар сургалтыг 11 сарын 12-14 ны өдөр зохион байгуулж 29 сувилагч суралцаж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орсон бол “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” хоёрдугаар сургалтыг 11 сарын 13-11 сарын 27-ны зохион байгуулж 32 сувилагч суралцаж төгссөн.
“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн 29 сувилагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орсноос 27 сувилагч тэнцэж шалгалтын амжилт 93,1% байлаа.
“Сувилагчийн мэдлэг, ур чадварыг бататгах” сургалтад хамрагдсан 32 мэргэжилтний 29 нь зөвшөөрлийн шалгалтад тэнцэж шалгалтын амжилт 90,6% байна.
Гуравдугаар сургалт:
“Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад нийт 20 сувилагч орж шалгалтын амжилт 100% байна.
ЭМЯ-наас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” сургалтад 67, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” –д 91 нийт 158 сувилагч мэргэжилтэн суралцаж төгслөө.
Дээрх сувилагчдын 60 хувь буюу 95 сувилагч ажлын байраар хангагдсан байна.
“Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” гуравдугаар сургалтыг 2018 оны 12 сарын 3- 17, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 12 дугаар сарын 12, 25-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Бид дээрх сургалтад суралцсан сувилагч нарыг 100% ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.