Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ УЛСАД ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН 267 ХҮН БАЙНА


Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 сая хүн байна гэсэн мэдээлэл байна.НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг  илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд  анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэнөнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгчСергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцлоо.

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байна.
2018 онд хийсэн ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллоор.
2018онд 653хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4хувийг илрүүлээд байна.
Иймд Та халдвар авсан эсэхээ мэдхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

Холбоотой мэдээ, мэдээлэл