Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОХУ-ын Саратов хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож лабораторийн авто машиныг хүлээн авлаа


ОХУ-ын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний “Микроб” хүрээлэнгээс 2018 оны 11 дүгээр сарын 20-21 –нд Саратов хотод зохион байгуулсан тус хүрээлэнгийн үүсч байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Холбооны улсуудад болон хил дамнасан тарваган тахлын голомтот нутагт тархвар судлалын нөхцөл байдлыг хангах нь” олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хуралд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, эрдэмтэн нарийн бичгийн дарга, гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэнноров нар урилгаар оролцлоо. Тэд ''Опыты межведомственноговзаймоодествияпри угрозе возникновения и ликвидации чрезвычайных ситуаций в области общественного здравоохранения'' (Н.Цогбадрах, Д.Цэрэнноров, Э.Содномжамц,  Б.Дэлгэрмаа), илтгэлийг хэлэлцүүлсэн нь салбар хоорондын хамтын ажиллагааны туршлагаа солилцоход чухал ач холбогдолтой боллоо.

Хурлын эхний өдрийн үйл ажиллагааг ОХУ-ын Хүний сайн сайхан байдал болон Хэрэглэгчдийн Эрхийг Хамгаалах хамгаалах холбооны хяналтын албаны дарга  А.Ю.Папова удирдан явуулсан.
А.В.Папова "Микроб" хүрээлэнгийн 100 жилийн ойд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн  ирүүлсэн баярын мэндчилгээг танилцуулан ОХУ-ын Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг гардуулан өгсөн.
Тэрээр   ОХУ-ын засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 5-ны захирамжаар батлагдсан ”Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” (2016-2019 он)-ийн хүрээнд хандивлаж буй хөдөлгөөнт лабораторийн тоноглогдсон автомашины түлхүүр, батламжийг Монгол, Узбекстан, Кыргызстан, Гвиней улсуудад гардуулан өгсөн. Монгол улсын ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц уг лабораторын авто машиныг хүлээн авч талархал илэрхийлж  хэлсэн үгэндээ Монгол, Орос улсын хамтын ажиллагаа, ялангуяа эрүүл мэндийн салбар дах хамтарсан үйл ажиллагаа олон жилийн түүхтэйг дурьдаад уг лабораторын авто машиныг Монгол улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хил орчмын тандалт судалгаанд үр дүнтэй ашиглах болно гэдгээ илэрхийллээ.

  Уг машин нь ГA3-33027 маркынх бөгөөд 20 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нийт үнэ  16 990 500,00 рубль 650 гаруй сая төгрөг юм. 
Тус хуралд ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан болон Европ, Ази, Африкийн 13 улс орны нийт 400 гаруй эрдэмтэн судлаачид оролцож  халдварт өвчний тулгамдсан асуудлууд, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авах арга хэмжээ, хамтын ажиллагааны туршлагын талаарх илтгэлүүдийг хэлэлцүүллээ.  
    
Хурлын илтгэлийн хураангуйн эмхэтгэлд “Ситуация зоонозных заболеваний в Монголии” (Д.Цэрэнноров, Б.Дуламрагчаа, Э.Дулмаа, Н.Цогбадрах) “Современная эпизоотическая ситуация в Монгольской части Сайлюгемского природного ояага чумы” (Балахонов С.В., Корзун В.М., Денисов А.В., Рождественский Е.Н., Токмакова Е.Г., Санаров П.П., Акулова С.С., Косилко А.С., Цогбадрах Н., Цэрэнноров Д., Отгонбаяр Д., Оргилбаяр Л., Батжав Д., Уржих Ч., Төгөлдөр Н., Махбал А) хэвлүүлсэн. 

            Хурлын үеэр тарваган тахлын төрөлжсөн мэргэжлийн тусгай багийн үйл ажиллааны явуулын лабораториудыг танилцуулсан.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл