Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ – БИДНИЙ БАТАЛГАА” ӨДӨРЛӨГ БОЛЛОО


Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Эрүүл мэндийн даатгалыг-Иргэн бүрт” зорилтот жил болгон зарласантай холбоотой Улсын гуравдугаар төв эмнэлэг нь олон чиглэлээр үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Эрүүл мэндийн даатгал-Бидний баталгаа” өдөрлөгийн арга хэмжээ юм.  

11 дүгээр сарын 13-25-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгийн хүрээнд тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгуудын 210 үйлчлүүлэгчдэд болон хүлээлгийн танхимууд, сахиурын өрөөгөөр үйлчлүүлж буй 88 иргэд, эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, даатгуулагчийн эрх үүрэг, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний төрлүүд болон шинээр батлагдсан журам, тогтоолын талаарх мэдээ, мэдээллийг хүргэж, 3 төрлийн гарын авлага тараан даатгуулагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд “Даатгуулагчдад зориулсан гарын авлага” зурагт хуудсыг шинэчлэн гарган цахим бүртгэлийн хүлээлгийн хэсэг, даатгалын мэдээллийн самбаруудад байршуулан ажилласан.

Тус эмнэлгийн нийт  440 эмч, ажилчдад ЭМДЕГ-ын “Тусламж үйлчилгээний чанарын хэлтэс”-ийн мэргэжилтэн Р.Наранчимэг хүрэлцэн ирж эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлтүүд, хуулийн хэрэгжилт, шинээр батлагдсан журмын танилцуулгын талаар мэдээлэл хүргэн ажиллалаа.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл