
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн яамны захиалга, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Шинжлэх ухааны цөм технологийн төсөл”, Шинжлэх ухааны захиалгат болон шинэ инновацийн нийт 4 төсөл эмнэлзүйн салбарт хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх төслийн хүрээнд өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэээр нэвтрүүлж буй дэвшиилтэд технологийн бүтээлээр “Шинжлэх ухаан, Технологи, Инноваци - 2018” үзэсгэлэнд амжилттай оролцлоо.
Тус эмнэлгийн хэрэгжүүлж буй “Тархины судсан дотуурх эмчилгээний технологийг боловсронгуй болгох нь” шинжлэх ухааны захиалгат төслийн хүрээнд тархины судасны судсан дотуурх эмчилгээнд нэвтрүүлж буй “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент (суулгац) тавьж эмчлэх технологи” тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн “ГУТГААР” байранд шалгарч, өргөмжлөл гардлаа.