

“Антибиотик эмийг зохистой хэрэглэе” сэдэвт сургалтыг бүх шатны эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэгчдийнхээ дунд зохион байгуулж, сургалтаар “Антибиотик эм гэж юу болох”, “Антибиотикийг яаж зөв хэрэглэх”, “Эмийн жор гэж юу болох”, “Антибиотик эмийг жороор авсны ач холбогдол” зэрэг сэдвүүдээр хичээл зааж харилцан ярилцаж гарын авлага брошур, зөвлөмжийг давхардсан тоогоор 50,000 гаруй ширхэгийг хэвлэн тараасан.

Эрүүл мэндийн газраас мансууруулах эмийн жорын маягтыг 2018 оны 10 сарын байдлаар 2560 ш, сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягтыг 5150 ш-г хэвлүүлэн кодолж бүх шатны эмнэлгүүдэд тарааж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилтэнд хяналт тавин улирал тутам зарцуулалтын тайланг авч дүгнэлт хийн ажиллаж байна.
Бүх шатны эмнэлгүүд 10 сарын байдлаар 185600 ш энгийн эмийн жорын маягтыг хэвлүүлэн эмч нартаа түгээсэн байна.