
БГДЭМТ-нь 23 хорооны 22 ӨЭМТ, 1салбарын 0-16 насны 68751 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Хүүхдийн 200 ортой цаашид 100 ор дэлгэх боломжтой, 14 хүүхдийн их эмчтэй. Ажлын өдөр 100-120 хүүхэд, амралтын өдөр 200-аад хүүхэд үзүүлж, хоногт 40-50 хүүхэд хэвтэж байна.2018 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар 242 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.Сэхээний тасагт 5 хүүхэд эмчлэгдэж байна.ӨЭМТ-үүд гэрийн эргэлтээ сайжруулж, Дүүргийн ЭМТ уртасгасан цагаар ажиллаж байна.

Ахмадын эмнэлэгтээ хүүхдийн 60 ортой бөгөөд хүүхдийн амбулаторийг нээж ажиллуулан 24 цагаар ӨЭМТ-өөс 5, дүүргийн эмнэлгээс 6 эмчийг ажиллуулж дүүргийн ЭМТ-ийн даргын тушаалаар илүү цагийн хөлсийг олгон ажиллаж байна. Амбулаторид ӨЭМТ-ийн эмчийг ажлын өдөр 17-22цаг, Амралтын өдөр 10-22 цаг хүртэл ажиллуулж байна