Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хүүхдийн тасгууд уртасгасан цагаар ажиллаж байна


Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай  Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаар ахлуулсан ажлын хэсэг СХД-ийн Эрүүл Мэндийн төвд ажиллалаа.

            СХД-ийн ЭМТ-ийн хувьд сүүлийн 14 хоногийн байдлаар өндөр настай ахмадууд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Мөн хүүхдийн кабинетууд уртатгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 17-22 цаг харин амралтын өдрүүдэд 11-18 цагуудад ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байна.

СХД-ийн Нэгдсэн эмнэлэг нийт хүүхдийн 165 ортой, өнөөдрийн байдлаар 263 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчин хатгалгаа, үлдсэн хувь нь суулгалт гэсэн оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа юм.  Улирлын томуугийн үе эхэлж байгаатай холбоотой дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг гаргасан төлөвлөгөөний дагуу хэвийн ажиллаж байгааг эмч нар хэллээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед СХД-ийн нэгдсэн эмнэлгийн орны нөөц хангалттай байна. Өөрөөр хэлбэл эмнэлэг өөрсдийн боломж нөөцөөр 100 ор, МУЗН-ээс 50 ор өгчээ. Харин эм тарианы хувьд нэг улирлын нөөц байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл