
Үзүүлэх сургуульд Нийгмийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлэг зэрэг 11 байгууллагыг төлөөлсөн 115 эмч, мэргэжилтэн оролцов. Тус арга хэмжээний үеэр 19 чанарын багын шинэ санаа, сайн туршлагуудын мэдээллүүд тавигдаж, бодит байдал, үзүүлэн загваруудыг үзүүлж нэг нэгнээсээ суралцлаа. Мөн 2018 онд зарлагдсан болзолыг дүгнэж, Мед-Стоб өрхийн эрүүл мэндийн төв “Чанарын шилдэг баг”-аар шалгарч өргөмжлөл хүртэв.
Энэхүү үзүүлэх сургууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт тавигдах эмч мэргэжилтнүүдийн сэтгэлгээ хандлагыг сайжруулсан, бүтээлч санаа, шинэ технологийг нутагшуулахад тэдний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж үзүүлэх сургуулийг зохион байгуулсан Эрүүл мэндийн газрын чанарын мэргэжилтэн Г.Энхтуяа дүгнэж хэллээ