

Энэхүү үзлэгт нийт 987 иргэнийг хамруулж, тус багийн 648 хүнийг цахим санд бүртгэн амжилттай ажиллалаа.
Дээрхи үйл ажиллагаанд Хүүхэд өсвөр үеийн эмч нар /хөвгүүд, охид, сэтгэц/-ын баг, цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг зэрэг 16 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын цогц баг иргэддээ хүрч очин ажилласнаараа онцлог юм.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтран ажилласан нутгийн удирдлагууд болон эмч, эмнэлгийн ажилчид, хамт олондоо ажлын амжилт, сайхан бүхний дээдийг хүсье.
Эрүүл – Сүрьэгүй Сэлэнгийн төлөө бид үргэлж хамтдаа