Эрсдлийн үеийн мэдээлэл, харилцааны чиглэлээр мэдлэгээ сэлбэлээ
Халдварт өвчин, гамшиг зэрэг эрсдэлт нөхцөл байдал үүссэн үед мэдээлэл бэлтгэх, түгээх болон хэвлэл мэдээлэлтэй харилцахдаа юуг анхаарах, олон нийттэй хэрхэн эргэх холбоо тогтоох талаар харьяа байгууллагын шуурхай удирдлагын нэгж, орон нутгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа. Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсээс зохион байгуулсан “Олон нийттэй, харилцах ур чадвар дээшлүүлэх суурь цуврал сургалт”-ын энэ удаагийн хичээлд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ээс гадна Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-уул, Завхан аймгийн шуурхай удирдлагын мэргэжилтнүүд онлайнаар холбогдож оролцсон нь цаг хугацаа, төсөв зардал хэмнэсэн ажил боллоо.