Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй


Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын  хамтын ажиллагааны байгууллагын “ Монгол улсын Анхан ба хоёрдах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-тэй хамтран  “Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн яаманд  зохион байгуулагдлаа.
Сургалтанд сургалт эрхлэх 21 байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нээж үг хэллээ.

Сургалтанд Япон улсаас  Олон улсын эрүүл мэндийн судалгааны төвийн Анагаах ухааны боловсролын төгсөлтийн дараах сургалтын ахлах зөвлөх Мураоко Акира уригдан ирж “Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвээр, “Анхан болон хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки “ Хөтөлбөр боловсруулах арга зүй, үе шат” сэдвээр, АШУҮИС-ийн багш Б.Баттогтох  “Ерөнхий мэргэжишил судлал сургалтын хөтөлбөрийг боловсруулсан явц” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

2018 оны 5 сард Япон олон улсын  хамтын ажиллагааны байгууллагын “Монгол улсын Анхан ба хоёрдах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадамжид сууриласан “Ерөнхий мэргэшил судлал” сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж сургалтыг эхлүүлсэн.  Иймд бусад мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.  

Энэ сургалтын үр дүнд сургалт эрхлэх байгууллагууд мэргэшлийн чиглэл тус бүрээрээ сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах ажлын эхлэл тавигдах юм. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл